top of page

Bokcad программын үндсэн танилцуулга

Updated: May 12, 2021

Товч танилцуулга

BOKCAD програм хангамжийн баг нь программын менежмент болон холбогдох бизнесийн чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн бөгөөд голчлон хувцас үйлдвэрлэлийн CAD цуврал програм хангамжийн тоног төхөөрөмжийг хөгжүүлж сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.

BOKCAD системийн програм хангамж, тохируулсан ерөнхий шийдлүүд нь олон улсад олон шагнал, магтаал хүртсэн.

Shenzhen Boke Times Technology Development Co., Ltd нь програм хангамжийн системийн судалгаа, боловсруулалтад зориулж CAD програм хангамжийн төслийн менежментэд үргэлж анхаарч ажилладаг бөгөөд олон томоохон аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлжүүлэлтийн бүтээн байгуулалтад оролцсоны үндсэн дээр олон жилийн туршлагыг хуримтлуулах, менежментийн чиглэлээр ажилладаг системийн судалгаа, боловсруулалт, олон улсын төслийн менежментийн хамгийн дэвшилтэт санаануудыг нэгтгэж чадсан юм.

Ингээд та бүхэндээ BOKCAD програмын үндсэн танилцуулгыг хүргэж байна. Та бүхэн сайтар чармайж суралцаарай. Эхлэл бүхэн хэцүү байдаг гэхдээ хэзээ ч битгий шантарч бууж өгөөрөй.

BOKCAD программын үндсэн функц

  • Хүчирхэг автомат дизайны функц нь бүх төрлийн хувцасны загварыг хурдан бөгөөд автоматаар үүсгэдэг ашиглахад маш энгийн. Ингэснээр загвар зурах хугацаа, дизайны бэрхшээлийг ихээхэн бууруулдаг.

  • Нарийвчилсан автомат размер хувиргалт нь размер хувилах цаг хугацааг хэмнэхээс гадна алдаа гаргахгүй, үр ашиг нь юутай ч зүйрлэшгүй.

  • Ухаалаг эсгүүр өрөлт нь материалын ашигтай өрөлтийг автоматаар бодож танд санал болгодог. Мөн материалын орц эсгүүрийн тооцооллыг тайлан хэлбэрээр гаргаж авах боломжтой.

BOKCAD программын ажиллах үндсэн дараалал

  1. Intelligence design mode дээр шинээр boke өргөтгөлтэй файлыг үүсгэж үлгэр зурах эсвэл хуучин boke өргөтгөлтэй файл нээх.

  2. Үүний дараагаар зурсан эсвэл нээсэн файлаа Intelligence pattern mode дээр эсгүүр болгож хувиргана.

  3. Үүсгэсэн эсгүүрээ гар аргаар эсвэл автоматаар Intelligence marking mode дээр өрөлт хийнэ.

  4. Өрж дууссан эсгүүрийн файлыг PLT өргөтгөлөөр хадгална.

  5. Хадгалсан PLT файлыг эсгүүрийн хэвлэх төхөөрөмжийн программд оруулж хэвлэнэ.

  6. Хэвлэсэн цаасыг зургын дагуу эсгүүрт оруулна.

Компьютерт тавигдах шаардлага

  • WIN10,Win8,Win7,WIN—XP

  • IE 11 explorer

  • CPU:2G

  • RAM:2G

BOKCAD программын харагдах байдал

BokCad программыг нээхэд дараах цонх гарч ирнэ. Үүнд:

New, Pattern shop, Old, Last гэсэн 4 товчлуур байна.

1. NEW товчлуурыг дарахад ажлын шинэ талбар нээгдэнэ. Энэ хэсэгт та өөрийн зурах үлгэр, эсгүүрээ зурж болно.

2. PatternShop товчлуурыг дарахад BokCad компанийн Хятад вэб сайт гарч ирэх бөгөөд та энэ хэсэгт өөрийн нэвтрэх эрх, нууц үгийг хийж эсгүүрээ хэвлэх боломжтой.

Манайхаас хэвлэх багц худалдан авсан тохиолдолд нэвтрэх нэр, нууц үг идэвхэжнэ.

3.OLD өмнө нь хийсэн ажлуудаа та энэ товчлуур дээр дарж нээх боломжтой.

4. LAST товчлуурыг дарахад хамгийн сүүлд нээсэн файл нээгдэнэ.

  1. New товчлуурыг дарахад харагдах байдал


1.1 File цэсний тайлбар

1.1.1 New буюу boke өргөтгөлтэй шинэ файл үүсгэх /Ctrl+N/

1.1.2 Open өмнө хийсэн эсвэл хадгалсан boke өргөтгөлтэй файл нээх /Ctrl+O/

1.1.3 Save тухайн файлыг хадгалах

1.1.4 Save as PLT (marking) тухайн эсгүүрийн өрсөн файлыг PLT өргөтгөлөөр хадгална.

1.1.5 Save as PLT (Reti) тухайн сонгосон/select/ хэсгийг PLT өргөтгөлөөр хадгална.

1.1.6 Save as PLT (Struction) тухайн бүтцийг PLT өргөтгөлөөр хадгална.

1.1.7 Read DXF өргөтгөлтэй файлыг оруулах

1.1.8 Read PLT өргөтгөлтэй файлыг оруулах

1.2 Size цэсний тайлбар


111 views0 comments
bottom of page